Оршин суугчийн виз
Виз:
Бүрдүүлэх
материал:
1. Паспорт /Паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш
байх/
2. Бүрэн
бөглөсөн өргөдлийн маягт /Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй өнгөт
цээж зураг 2% /
3. БНХАУ-ын
эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн баримт бичиг, албан бичиг
4. Шаардлагатай
бусад нэмэлт материал
5. Шаардлагатай
бол эрүүл мэндийн хуудас
Визний
хүчинтэй хугацаа:
Оршин суугчийн виз нь гурван сарын хугацаанд
хүчинтэй. Энэ нь улс орон бүрт өөр өөр
байж болно. Зөвшөөрөгдсөн хугацаанд байх эрхтэй.
Оршин суух хугацаа
Оршин суугчийн виз эзэмшигч нь ARC буюу
оршин суух үнэмлэх авах өргөдөл гаргах бөгөөд орж ирсэн өдрөөс эхлэн 15
хоногийн дотор Үндэсний цагаачлалын албаны Орон нутгийн үйлчилгээний төвд
хандах шаардлагатай. Виз эзэмшигч нь ARC буюу оршин суух үнэмлэх хүчин төгөлдөр
болмогц БНХАУ-д оршин суух эрхтэй.
Хураамж
1. Тайванд оршин суух 1 удаагийн виз
мэдүүлэхэд NT$ 2,200 ($ 66) байнаТайванд оршин суух давтан виз мэдүүлэхэд NT$
4,400 ($ 132) байна. /Зөвхөн Тайваньд оршин суугчдад хамааралтай/
2. БНХАУ-д аялалын виз мэдүүлэгчид нэмэлтээр
NT$ 800 ($ 24) төлөн аялалын визээ оршин суугчийн визээр сольж болно.
3. БНХАУ-тай хамтын гэрээтэй улс орноос ирсэн
гадаадын иргэдэд оршин суух визийг үнэгүй олгоно.
Нэмэлт
мэдээлэл:
Хэрэв БНХАУ-д аялалын визээр орж ирсэн
гадаадын иргэн нь БНХАУ-д хууль ёсоор ажиллаж байгаа тохиолдолд аялалын визээ
оршин суугчийн визээр солих хэрэгтэй.
Дээрх журам нь гэрээт
ажилчид болон БНХАУ-д дамжин өнгөрөх виз, визийн хөнгөлөлттэй хөтөлбөрт
хамаарахгүй.